СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан 7 настай хүү согтуу жолоочид мөргүүлэн амиа алдлаа

0
452

Гарцаар гарч явсан долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн дуудлага ТЦА-нд иржээ.

Мөргүүлсэн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан байна. Тухайн жолоочийн согтуурлын зэрэг 2 бүхэл 54 гэж заасан байна.

2021 он гарсаар ой 5 сартай 13 хүртэл насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаад байна.

Иймд жолооч нар уулзвар, гарц руу дөхөх үедээ хурдаа сааруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ АЛЬ НЬ ВЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Сэтгэгдэл үлдээх