“Байдал дээрдэхгүй бол IV/5-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтооно”

0
441

Засгийн газрын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол IV/5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ эрт хэлэх нь зүйтэй” гэв.

Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 200 давж байгаа ч Ерөнхий сайд одоогийн “улбар шар” зэрэглэлийн түвшинд байж болох бүх арга хэмжээг авч, эдийн засгийг нээлттэй байлгахыг хичээж буйгаа илэрхийллээ. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоо гэхээсээ илүү хатуу хөл хорио тавигдвал өсөлтийн цикль унана гэж тайлбарлаж байгааг дурдав.

Мөн “Эдийн засгаа сэргээхийн тулд иргэд болон засгийн газар бүгд нэгдэж зүтгэх шаардлагатай байна. Бид илүү үйлчлэгч удирдагч болох ёстойг төрийн алба хаагчид ойлгох хэрэгтэй. Мэдээллийн зөрүүтэй байдлаас нь болж иргэдийг даапаалж, загнаж хандах хэрэггүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно гэж ойлгох хэрэгтэй” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ АЛЬ НЬ ВЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Сэтгэгдэл үлдээх