Д.Болд: Утас нээлттэй, бүх хаяг байхад сураггүй алга болсон гэж мэдээлэл оруулсан

0
1163

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. Цагдаагийн ерөнхий газрын цахим хаяг сураггүй алга болсон хүмүүсийн мэдээллийг байршуулдаг хэсэгт түүний мэдээллийг оруулсан байв.

Тэгвэл бид уг мэдээллийн мөрөөр дуучин Д.Болдтой холбогдлоо. Тэрбээр “Тэр мэдээллийн дагуу юу болоод байгаа юм, ямар асуудал байна вэ гээд цагдаагийн байгууллага дээр очиж уулзсан. Сураггүй болсон гээд биччихсэн байсан. Тийм юм байхгүй шүү дээ. Утас нээлттэй, бүх юм байгаа шүү дээ. Ямар ч асуудал байхгүй гээд өргөдлөө бичээд өгсөн. Сайтаасаа мэдээллээ авсан байна лээ. Миний ажил, утас бүгд байна.

Сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу хүмүүс янз бүрийн худал мэдээллийг цахим орчинд түгээж байна. Эмэгтэй хүн зодсон ч гэж байх шиг. Тийм асуудал байхгүй ээ. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бүртгээд гомдол гаргана” гэлээ.

Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухай Хан-Уул дүүргээс шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа хүн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Энэ асуудалтай холбогдуулан дуучин Д.Болд цагдаагийн байгууллагад ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагааг дуусгавар болгосон” хэмээн мэдээлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ АЛЬ НЬ ВЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх