Путинийг Жо Байден “алуурчин” гэж нэрлэсний дараа ОХУ элчин сайдаа Вашингтоноос дуудлаа

0
730

Өчигдөр ABC теле сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсоныхоо төлөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “шангаа хүртэнэ” гэж мэдэгджээ.

Ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг нь асуухад Байден “Та бүхэн удахгүй харах болно” гэж хариулсан байна.

Байдены ярилцлага цацагдахын өмнөх өдөр АНУ-ын үндэсний тагнуулын газар 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөх оролдлогыг гадаадын ямар улс орнууд зохион байгуулсан талаар тайлан танилцуулсан юм.

Уг тайланд өгүүлснээр ОХУ өөрийн тагнуулын сүлжээг ашиглан Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг сонгуульд ялуулахын тулд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены нэр хүндийг унагах ажиллагаа зохион байгуулсан гэнэ.

“Би түүнийг харьцангуй сайн мэддэг. Гадаад орнуудын төрийн тэргүүнүүдтэй учраа ололцоход хувь хүнийг нь мэддэг байх маш чухал гэдгийг би өөрийн туршлагаас мэднэ” гэж Байден ОХУ-ын ерөнхийлөгчийн талаар ярьжээ.

Тэр бас Оросын төрийн тэргүүнд зүрх сэтгэл байдаггүй гэж бодож явдагаа энэ үеэр хэлсэн байна. Хөтлөгч түүнээс Путинийг “алуурчин” гэж нэрлэж болох эсэхийг асуухад Байден “Тийм” гэж хариулжээ.

Байдены ярилцлага цацагдсаны дараа ОХУ-ын гадаад хэргийн яам Вашингтон дахь элчин сайд Анатолий Антоновыг Москвад дуудаж, хоёр улсын цаашдын харилцааны талаар хэлэлцэхээр болсныг мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ АЛЬ НЬ ВЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх