Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогджээ

0
583

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль өчигдөр цахимаар явагдсан. Цахим сонгуулийн дүнг өнөөдөр танилцууллаа. Цахим сонгуульд 56985 гишүүн оролцож саналаа өгчээ.

Ингээд нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.

АН-ын ҮБХ-ны сонгууль нь 14 аймаг, зургаан дүүргийн 53 тойрогт явагдсан бөгөөд 100 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Уг дүнг 12:00 цагаас ҮБХ-ны хуралдаанаар танилцуулж, батламжиллаа.

Түүнчлэн АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулах бөгөөд уг сонгуульд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ АЛЬ НЬ ВЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх