
Жүжигчин Т.Билэгжаргал төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй 429-р хаалттай хорих ангид ял эдэлж байна
Өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс жүжигчин Т.Билэгжаргалд хоёр жил 8 сар 10 хоногийн хорих ял оноож нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанаар СЭМҮТ-өөс шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “… Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна. Тэгвэл жүжигчин Т.Билэгжаргал өнгөрсөн оны есдүгээр сараас нээлттэй хорих ангиас 429-р хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжиж ял эдэлж байна.
Жүжигчин Т.Билэгжаргал нь хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 2020 оны нэгдүгээр сард хар тамхитай тэмцэх хэлтэст баривчлагдсан. Тухайн үед түүний ээжийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.