С.Амарсайхан: БЗД-ийн эмнэлэгт халдварын эрсдэлийг бий болгосон хүн албан тушаал дэвшсэн

0
292

ХӨСҮТ-ийн лабораторийн ажилчдаас танил талаараа дамжуулан коронавирусийн шинжилгээний бичгийг худалдан авдаг сүлжээ үүссэн гэдгийг Шадар сайд С.Амарсайхан чуулганы хуралдааны үеэр хэллээ.

Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр тэрбээр Дархлаажуулалтын үйл явцын талаарх мэдээллийг танилцуулж буй юм. Энэ үеэр тэрбээр “Шинжилгээний хариуг элдэв янзаар шивдэг, өөрчилдөг байдалтай хатуу тэмцэнэ. Тийм учраас хууль хяналтын шалгалт оруулсан. БЗД-ийн асуудал бас бий. Тус дүүрэгт халдварын эрсдэлийг бий болгосон хүн албан тушаал дэвшээд явсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан. Энэ хүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хэрэг үүсгэх асуудал бас яригдаж байна. Ийнхүү шат шатны завхралтай эвлэрч болохгүй” гэж хэллээ.

Мэдээллийн эх сурвалж : Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ АЛЬ НЬ ВЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх