Төрийн байгууллагуудад шалгалт хийнэ



Төрийн албаны зөвлөлөөс төрийн бүх шатны байгууллагуудад хяналт, шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийхээр болсон байна.



     Шалгалтыг УИХ-аас баталсан дарааллын дагуу наймдугаар сарын 25-наас яам, агентлагуудаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан эрх мэдлийнхээ хүрээнд энэхүү шалгалтыг явуулж, гарсан алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна.

        Энэ шалгалтад орон нутгаас зөвхөн Дархан-Уул аймгийг хамруулах юм байна. Учир нь тус аймгийн Боловсролын газраас үйл ажиллагаатай нь холбоотой гомдол иржээ.

      “Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй, шалгалтад тэнцээгүй зэрэг зөрчилтэй хүмүүс төрийн албанд ажиллаж байсан зөрчлүүд өмнөх шалгалтаар илэрч байсан. Ийм тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Энэ мэтээр төрийн албан хаагчийн томилгоонд шалгалт хийж, хяналт тавина” гэж Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан мэдээллээ.

        Түүнчлэн наймдугаар сарын 25-наас эхлэн төрийн байгууллагуудын захиалгын дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгалт зохион байгуулах юм байна.

Сүүлд нэмэгдсэн