Анал секс хийх эмэгтэй хүний эрүүл мэндэд хортой юу?



Ээ дээ, энэ эрчүүдийг үү? Анал секс хийе гээд шаналгана! Тэгтэл хөөрхий бүсгүйчүүд бидэнд хийх нь байтугай энэ тухай бодохоос ч аймар санагдаж байгааг ерөөсөө ойлгохгүй. Мэдээж, үүнээс толгой эргэм таашаал авдаг бүсгүйчүүд байдаг л даа. Гэхдээ ихэнх нь оролдож үзэхээс ч айдаг. Анх удаа анал секс хийнэ гэдэг чинь хөл нүцгэн халуун цог дээгүүр гүйхтэй адил шүү дээ.

Харин нэгэнт чи энэхүү “хориотой жимсийг” амталж үзэхээр шийдсэн бол өөртөө тааламжтай, өвдөлт багатай хэрхэн хийж болох, яагаад эрчүүд анал секс хийхийг хүсдэг, мөн бүсгүйчүүд ямар шалтгаанаар зөвшөөрдөг талаар ярилцъя.

Эрчүүд яагаад анал секс хийхийг хүсдэг вэ?

Хэрвээ чи эрчүүд үүнээс физиологийн онцгой таашаал авдаг байх гэж боддог бол гүнээ андуурч байна. Үтрээнээс илүү бариу орчноос таашаал авдаг гэсэн зарим эрчүүдийн яриа нь үнэний хувь багатай. Эсвэл шинэ зүйлийг туршиж, сексийн туршлагыг өргөжүүлмээр санагддаг гэх нь жинхэнэ шалтгаан нь бас биш юм. Өөрөөр хэлбэл, эрчүүд анал сексийг физиологийн бус харин сэтгэл зүйн шалтгаанаар хүсэмжилдэг гэнэ.

Эрчүүдийн анал сексийг хүсдэг шалтгаануудын нэг нь эзэмдэх хүсэл буюу бүсгүйг өөрийн эрхшээлд оруулах, хориотой бүс рүү нэвтрэх хүсэл гэнэ. Бүр эрт дээр үед, агуйд амьдардаг үслэг өвөг дээдэс маань хүртэл эмэгтэйчүүдийг өөрийн болгож эзэмддэг байсан шүү дээ. Тэгтэл техник технологийн хөгжил дэвшлийн өнөө үед эрчүүдийн бодол санаанд өөрчлөгдсөн зүйл тун бага байгаа биз? Хэрвээ эмэгтэй хүн ТИЙШЭЭ нэвтрэхийг зөвшөөрсөн бол эзэмдүүлчихсэн, эрхшээлд нь орсон гэж ойлгож болохоор байна.

Харин эмэгтэй хүнтэй анал секс хийхийг хүсдэг хүн бол нууцлаг ижил хүйстэн гэх яриа хүртэл зөвхөн цуурхал төдий. Статистикийн дүнг харахад 35 орчим настай эрчүүдийн 70% нь эмэгтэй хүнтэй анал секс хийж үзсэн байдаг гэнэ. Тэгвэл эрчүүдтэй хийгээд үз гэж санал болговол ижил хүйстэн биш л бол тэд жигшиж, зэвүүцэж, ой гутах нь гарцаагүй. Ихэнх эрчүүд бүсгүй хүний сайхан өгзөгийг хараад тийшээ нэвтрэх хүсэлд автдаг байхад, эрчүүдийн өгзөгийг хараад тийм бодол орж ирэх нь юу л бол. Тийм биз дээ?

Эмэгтэйчүүд яагаад анал секс хийхийг зөвшөөрдөг вэ?

Анал секс хийх саналыг авсан бүсгүй хүн бүрт татгалзах шалтгаан мундахгүй – “ичээд байна”,” муухай”,” бохир”, “өвдөөд байна” гэх мэт. Гэвч эцсийн эцэст бууж өгч, оролдож үзэхээр шийднэ. Харин яагаад зөвшөөрчих вөө?

Хамгийн түгээмэл шалтгаан нь бол найз залуугийнхаа хувьд хамгийн секси, хүсэмжит бүсгүй нь байх эрмэлзэл. «За, яахав, хүсээд байгаа бол …» Танил санагдаж байна уу? Хэрвээ түүний ингэтлээ их хүсээд байгаа зүйлийг өгөхгүй бол өгөхөөс дургүйцэхгүй нэгнийг олно гэсэн айдас чамд байгаа л биз дээ?

Хоёр дахь шалтгаан нь сонин санагдах хэдий ч пиар юм байна. Эргэн тойронд эмэгтэйчүүдийг анал секс хийхийг уриалаад л… Интернэтээс үзэхэд энэхүү асуудалтай холбоотой эрчүүдийн хэлэлцүүлэгт найз бүсгүйгээсээ “анал сексийн таашаалыг” аваагүй “азгүй” нэгнийг “азтай” нэг нь өрөвдөж байх жишээтэй. Тэгэхээр, хэрвээ чи эр хүндээ анал секс хийхийг зөвшөөрөхгүй байгаа бол секси биш гэсэн ташаа бодол өөрийн эрхгүй бүрэлдэнэ.

Нууцаар хэлэхэд, анал секс моодонд ороогүй, сурталчилгаа нь бага байсан бол эрчүүдэд үүнийг хүсэх бодол орж ирэхгүй. Ингээд л бүсгүйчүүд бид шүдээ зуугаад, өөртөө болон залуудаа сексийн ур чадвартай гэдгийг батлахыг оролдоно.

Гурав дахь шалтгаан нь дасал болсон үтрээний болон хэлүүний дур тавилтаас тэс өөр мэдрэмж авах хүсэл. Хэдийгээр эмч нар анал сексийн үед дур тавих боломжгүй гэж үздэг ч гэсэн зарим зоригтой бүсгүйчүүд боломжтой гэдгийг батална.

Өнөөг хүртэл анал секс хийдэг бүсгүйчүүдийн хэдэн хувь нь үнэхээр таашаал авч дур тавьдаг, хэд нь эр хүндээ таашаал өгөхийн тулд үүнийг тэвчдэг вэ гэсэн статистикийн дүн байхгүй. Гэхдээ бүсгүйчүүдийн үлдээдэг сэтгэгдэлүүдээс харахад чадварлаг, халамжтай хүнтэй анал секс хийвэл хязгааргүй их таашаал авч болдог гэнэ.

Анал сексийг анх удаа

Хэрвээ чи залуудаа “хориотой жимсийг” амсуулахаар шийдсэн бол үүнд сайн бэлдэх хэрэгтэй юм шүү. Ийм төрлийн сексийг хийж үзээгүй бүсгүй хүн бүрт санаа зовох асуудлууд байдаг.

Өвдөхөөс айх

Энэхүү айдас нь огт ор үндэсгүй юм биш ээ. Анх охин биеэ яаж алдаж байснаа санаж байна уу? Амьдралын тэрхүү мөч нь таалагдсан хүн ховор л байх болов уу. Мэдээж өвдөх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь эхний хэдэн удаад, мөн хамтрагч чинь чадварлаг бус байх үед л тохиолддог.

Хэрвээ залуу чинь үнэхээр анал секс хийхийг хүсдэг бол урт хугацааны туршид чамайг үүнд бэлдэх ёстой бөгөөд тэрхүү нууцлаг газрыг зөөлөн илэх маягаар сэрлийн цэгүүдийг өдөөх ёстой. Энэ бол эхний үе шат.

Эхний үе шатыг амжилттай даван таашаал авч эхлэх үед хуруугаа оруулах дараагийн үе шатруу орж болно. Залуугийн чинь улайран хүсээд байгаа тэрхүү газраас гадна чамд таашаал өгөх уруул, хөх, хэлүү байгаа шүү гэдгийг түүнд сануулааарай.

Хэсэг хугацааны дараа нэг хурууны оронд хоёр хуруу (түүнээс их хэрэггүй шүү) ямар ч өвдөлтгүй нэвтэрдэг болно. Хэрвээ чиний залуу халамжтай, тэвчээртэй хамтрагч бол чамайг хэзээ ч эцсийн шат руу яаруулахгүй.

Чи өөрийгөө бэлэн болсноо мэдэрмэгц эцсийн шат руу орж болно. Гэхдээ тос хэрэглэх ёстойг мартуузай. Эмийн сан эсвэл секс шопуудад төрөл бүрийн тосолгоо байдгийг чи харж л байсан байлгүй дээ. Тэгвэл одоо тэдгээрийг хэрэглэх цаг нь болжээ.

Анал секс хийх үедээ эвгүй санагдвал түүнийг зогсооно гэдгийг найздаа хэлээрэй. Чи хараахан бэлэн биш байж болох тул хойшлуулаарай. Ямар ч эрүүл хүн чамайг огт татгалзаагүй, харин түр хойшлуулсан гэдгийг ойлгох болно. Эхний удаад бүтээгүй байлаа гэхэд дараагийн удаа бүтнэ шүү дээ.

Бохирдохоос айх

Шуудхан хэлэхэд шулуун гэдэс бол сексийн таашаал авах зориулалтгүй эд л дээ. Үүний оронд үтрээ гэх зүйл бий. Харин гэдэс дотор бидний бие махбодийн үйл ажиллагаанд хэрэглэгдсэн зүйлүүдийн хаягдал байдаг. Тэгэхээр зориулалтын бус газар эр хүнээ оруулсан бүсгүй хүн бүр романтик биш нэгэн зүйл наалдчихвал яаанаа гэхээс айна биз дээ? Дараа нь яаж нүүр нүүрээ харах юм бэ?

Нэгдүгээрт, хэрвээ чи өмнөхөн нь бие засах өрөө рүү явсан бол ийм төрлийн асуудал үүсэх ёсгүй. Хоёрдугаарт, урьдчилан бэлдэх үүднээс клизм тавьж, бага зэрэг цэвэрлэж болно. Ингэснээр тааламжгүй зүйлээс өөрийгөө хамгаалах төдийгүй, ганц хоёр килограммаар ч хөнгөрнө. Үнэнийг хэлэхэд, эрчүүд хаашаа орох гэж байгаагаа мэдэж байгаа учраас, санамсаргүй тохиох зүйлүүдэд бэлэн байдаг гэдгийг санаж яваарай. Тиймээс, тэгтлээ их санаа зовох шаардлагагүй. Ариун цэврээ сахин цэвэрхэн болсноор анал секс хийхэд бэлэн боллоо гэсэн үг.

Анал сексийн дараа цагаан мах эргэнэ гэхээс айх

Интэрнетээс үзэхэд анал секст дурлагсад шулуун гэдсээ сунгачихдаг учраас бие засах өрөө рүү гүйж амждаггүй гэсэн цуурхал зөндөө байдаг. Үнэндээ бол хүн бүр харилцан адилгүй. Байгалиасаа анусны булчин султай хүмүүст энэ зүйл тохиолдож болно. Тэгэхээр чи өөр дээрээ сайн ажиглаад үзээрэй: олон нийтийн газар явж байх үед хүндээр бие засах шаардлага гарвал чи шууд 00-ийн өрөө рүү гүйдэг үү эсвэл гэртээ очтол тэвчдэг үү? Гэхдээ гэдэс хямарсан, хордлого болсон зэрэг онцгой тохиолдлуудыг хэлээгүй гэдгийг ойлгоорой.

Хэрвээ шууд 00-ийн өрөө рүү гүйдэг бол анал секс хийхийг оролдоод ч хэрэггүй болов уу. Харин гэртээ очтол тэвчсэн бүсгүйчүүд өдөр шөнөгүй анал секс хийдэггүй л юм бол санаа зовох зүйлгүй юм байна.

Өөрийг нь хүндлэхээ болино гэхээс айх

“Хориотой жимсээ” амтлангуут өөрийг нь тоохоо болино гэхээс айдаг бүсгүйчүүд олон бий. Биднийг бага байхаас эхлээд эмэгтэй хүн бүрт нууц байх ёстой гэж сургасаар ирсэн. Тэгтэл “үүнийг” хүртэл зөвшөөрчисөн эмэгтэй хүнд өөр ямар нууц байх юм бэ?

Биднийг сургаж байсан зүйл зөв л дөө. Гэхдээ анал сексийг зөвшөөрсөн ч гэсэн ухаантай эмэгтэй хүн эр хүний хувьд үргэлж шинэлэг, сэтгэл хөдөлгөм, хүсэмжит хэвээр байна гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бүх зүйл тухайн эр хүнээс, түүний чамд хандах хандлагаас л шатгаална. Хэрвээ түүний хувьд анал секс нь чамайг гутаах агуулгатай байсан бол чамайг үнэлэхээ болино гэдэг нь гарцаагүй. Гэхдээ бодит шалтгааныг нь мэдсээр байж зөвшөөрөх шаардлага байна уу?

Дээр дурьдсан бүх зүйлүүдийг мөрдсөнөөр бие болоод сэтгэл санааны асуудалгүйгээр анал сексийг хийж болно. Магадгүй, чи үүнийг нэг удаа туршиж үзсэнээр энэхүү уламжлалт бус сексээс ер бусын таашаал авч, ертөнцөөс тасартал дур тавьдаг бүсгүйчүүдийн нэг нь байх ч юм билүү? Хэн мэдэхэв!

 

 

секс.мн

Сүүлд нэмэгдсэн