Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардууллаа



Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Зам, тээвэр хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон нийслэлийн Тээврийн газраас хамтран хүндэтгэлийн хурал зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон ба Автотээврийн салбарт он удаан жил ажлын амжилт, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа тээвэрчдийг шагнаж, баяр хүргэсэн юм.

Уг хүндэтгэлийн хурлын үеэр нийслэлийн Тээврийн газарт ажиллаж байсан ахмадууд болох Н.Нямдаваа, С.Даваадагва, Б.Цэнд-Аюуш, Д.Адъяабазар нарыг “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Өргөмжлөлийг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт гардуулсан бөгөөд “Монгол Улсын авто тээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, ажил үйлсээрээ салбараа хошуучлан ажилласныг үнэлж, талархал илэрхийлсэн юм. Шагнал гардуулах үеэр нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн нийтийн тээврийн салбарт он удаан жил тасралтгүй ажилласан ахмад тээвэрчин, ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн залуу үеийн шилдэг ажилчдын төлөөллийг “Онц тээвэрчин” цол тэмдэг, Зам тээвэр хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр шагнаж,  Нийт үе үеийн тээвэрчид болон тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөн 92 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн