Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал төв талбайд болж байна. 

Ёслолын парадад Зэвсэгт хүчний 1000 орчим цэрэг, албан хаагчид хүндэтгэлийн жагсаалд оролцож байна. Ёслол морин цагт буюу 11.40-д эхлэв. Ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХШТ-ын дарга генерал Д.Даваа, Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, ХХЕГ,ТЕГ, ОБЕГ-ын удирдлагууд ахмад дайчид, УИХ-ын зарим гишүүн, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ-ын дарга, ахмад дайчид, нийслэлийн иргэд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэрэг дайчдад хандан үг хэлэв. "Дайн тулаангүй, амар тайван амьдрах сайхан үеийг авчирсан бие бүрэлхүүүн та бүхэнд баяр хүргэе. Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллага юм. Та бүхэн өндөр хариуцлагатай ажиллан, аюулгүй байдлыг баталгуужуулж байна. Монгол Улсын батлан хамгаалахын үндэс, баримт бичгийг Зэвсэгт хүчний командлагчийн хувьд эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгоход анхаарна. Тайван цагт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх дэс дараатай арга хэмжээ авна. Техникээ сайжруулахад анхаарна. Агаарын цэргийн хүчин чадлаа сайжруулах шаардлагтай.

Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг татан оролцуулж, тусгай техникээр хангана. Залуус цэргийн алба хаах хугацаандоо орлого олох боломжийг бүрдүүлнэ.

Цэргийн албан хаагчид албаа хааж байх үед цалин олгодог болох “Нэг цэрэг нэг үндэстэн” хөтөлбөр хэрэгжүүлэх нь улс орны ирээдүйд чухал хувь нэмэртэй. Цэрэг техникийн хамтарсан ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно. 

Бие бялдар, сэтгэл зүйн хувьд эр цэргүүдийг төлөвшүүлэхэд анхаарна. Сайн  үйл хэргийг дэмжин ажиллана. Зэвсэгт хүчин улстөрийн нам эвсэл, арилжаа бизнесээс хол байх ёстой.

Жинхэнэ эх оронч, мэргэжлийн завсэгт хүчин байх ёстой. Хоёр хөрштэй болон бусад гадаад улстай байгуулсан хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын баримт бичгээр батлан хамгаалах нөхцөл байдлын батлан хамгаалахыг чиглэл болгосон байдаг. Зэвсэгт техникийн шинэчлэл, цэргийн зэвсэг зэрэг олон асуудлыг хамтран шинэчлэх хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Та бид үүнийг хамтран хэрэгжүүлж чадна. Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна. Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байг. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай. Монгол цэргийн сүлд  хийморь бадран мандах болтугай. УРА

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Сүүлд нэмэгдсэн