Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно



2017 оны 07 дугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Хэт халалт, хуурайшилтын улмаас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар үйлэнд нөлөөлж бороо орж байгаа нь хатаж хуурайшсан газрын хөрсөнд нэвчилгүй урсаж үер болох, гол, мөрөн, нуур, цөөрмийн усны түвшин нэмэгдэх зэрэг эрсдэл үүсч болзошгүй байгаа тул иргэд аялал зугаалгаар явахдаа гал түймэр болон үер, усны эрсдлээс болгоомжлохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн