Н.Түвшинбаяр тэргүүтэй 19 тамирчин ДАШТ-д зодоглоно



“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон байна. 

Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээлжээ. 

Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно.

Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо. 

Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ. 

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:

Эмэгтэй

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
  • 52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
  • 63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
  • 70 кг: Батбаатарын Хулан
  • +78 кг: Баттулгын Мөнхтуяа

Эрэгтэй

  • 60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин
  • 66 кг: Ганболдын Хэрлэн
  • 73 кг: Ганбаатарын Одбаяр
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
  • 90 кг: Гантулгын Алтанбагана
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • +100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр

Сүүлд нэмэгдсэн