Бидний Дэлхий "Хуванцран гараг" болж байна гэв



АНУ-ын эрдэмтэд дэлхий дээр нийт үйлдвэрлэгдсэн бүх хуванцрын хэмжээг тооцоолж үзэхэд 8.3 тэрбум тонн хүрсэн дүгнэлтийг гаргасан байна. Хуванцар бол сүүлийн 65 жилд л үйлдвэрлэгдсэн материал юм. 8.3 тэрбум тонн гэдэг бол 25.000 барилга байгууламж, эсвэл нэг тэрбум заантай тэнцэхүйц их хэмжээ.

Үүний талыг нь сүүлийн 13 жилд үйлдвэрлэжээ. Гол асуудал нь хуванцар савыг удаан ашиглах боломжгүй, ихэвчлэн нэг удаагийнх байдгаас үүдэлтэй. Үйлдвэрлэгдэж буй нийт хуванцар савны 70 хувь нь шууд хаягдал болж улмаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд далай тэнгисийн эрэг орчимд хөглөрч мөн далай руу урсаж байгаа юм. Үлдсэн хэсэг нь одоо ч хэрэглээнд эргэлдэж буй. 

Хуванцар савны хэрэглээгээ хянахгүй бол дэлхий тун удахгүй "Хуванцран гараг" болж хувирна гэж эрдэмтэд анхааруулж эхлэв. Одоо дэлхий дээр байгаа хуванцар саваар Аргентин улсыг бүхэлд нь бүрхэж болохоор. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхий дээр 12 тэрбум тонн хуванцар саваар "Цунами" болох нь. Иймээс бидний дэлхий хуванцар гаригаас сэргийлэхийн тулд энэхүү хуванцар материалыг хэрхэн ашиглах талаар дахин сайтар бодох шаардлага бий болсныг эрдэмтэд анхааруулж, сануулж байна. Калифорниагийн их сургуулийн экологич Санта Барбара болон түүний багийнхны эрдэм шинжилгээний бүтээлд тодорхойлсноор хамгийн түрүүнд тэд хэр хэмжээний хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэнийг тооцоолж, тэрхүү материалыг юунд ашиглаж байгааг олж тогтоон улмаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хаана хэрхэн төгсдөгийг судлан гаргажээ.

Тэдний харуулснаар,

·       Түүхий материал байдлаар 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгдсэн

·       Нийт материалын тэн хагас нь ердөө өнгөрсөн 13 жилийн дотор үйлдвэрлэгдсэн

·       Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний 30 хувь нь өнөөдөр ашиглагдсан хэвээр байгааг

·       Хаягдал болсон хуванцруудын ердөө 9 хувь нь дахин боловсруулагдсан

·       12 хувийг нь шатаасан боловч тэдгээрийн 79 хувь хөрсөнд нэвчин үлдсэн

·       Нэг удаагийн, богино хэрэглээ бүхий сав баглаа боодлыг ерөнхийдөө нэг жилийн хугацаанд ашиглагдсан байдаг.

·       Урт хугацааны бүтээгдэхүүнд машин механизм багтдаг.

·       Энэ маягаараа хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсээр байвал 2050 он гэхэд дэлхий дээрх хуванцрын хэмжээ 12 тэрбум тонн болно.

·       Дахин боловсруулалтын үзүүлэлтийг 2014 оны байдлаар харахад Европт 30%, Хятадад 25%, Америкт 9% байна.

Хуванцар савын түүхий эдийг гаргаж авахад хямд боловч түүнийг эргүүлэн устгалд оруулах гэдэг асар хэцүү асуудалд болдог юм байна.

Жеоржиагийн их сургуулийн Женна Жамбек болон Далайн боловсролын холбооны Кара Лавендар нарын хэсэг судалгааны баг 2015 онд гаргасан нэгэн судалгааны дүнд далай, тэнгист хаягдаж буй нийт хуванцрын хэмжээ жил бүр 8 сая тонн байна гэжээ.

Энэ мэт тоо баримтууд эрдэмтэд, судлаачдын сэтгэлийг зовоож буй бөгөөд тэд зөвлөснөөр дахин боловсруулах ажилд дэлхий нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ ажил цаг алдалгүй хамтран ажиллах шаардлага үүсч буйг онцлон хэлсэн мэдээллийг BBC нийтэллээ.  

 

Сүүлд нэмэгдсэн