Урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ 350 иргэн ирүүлжээ



Урьдчилгаа төлбөргүй орон сууцны ипотекийн зээлд хамрагдах 350 орчим иргэн хүсэлтээ Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүргүүлжээ. Үүнээс 100 гаруй өрх шаардлагатай бүх  материалаа бүрдүүлж, зээлд хамрагдахад бэлэн болсон байгааг  Гэр хорооллын дэд бүтцийн газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Б.Азжаргал хэлсэн. Гэр хорооллын дэд бүтцийн газраас зээлд хамруулахаар тогтоосон орон сууц байхгүй.

 

Харин иргэд өөрсдөө хүссэн байршлаасаа байраа сонгоод материалаа бүрдүүлж Гэр хорооллын дэд бүтцийн газарт өгнө. Иргэд гол шаардлага болох тухайн орон сууц 70м2 хүртэл, ам метрийн нь 2 саяас хэтрэхгүй үнэтэй байхаар байраа сонгоно. Байр сонгоход бүс хамаарахгүй бөгөөд аль болох иргэддээ хөнгөвчлөөд хурдан шуурхай байдлаар зээл олгохыг эрмэлзэж байгааг хэлсэн. Урьдчилгаа төлбөргүй байранд орон хүсэлтэй иргэдийн хүсэлтийг он дуустал хүлээн авч, бүртгэл хийх юм байна. Гэхдээ урьдчилгаа төлбөргүй байранд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын I, II бүсэд оршин суудаг байх шаардлагатай юм. Иргэд тавих шаардлага, бүсийн мэдээллийн дэргэрэнгүйг эндээс уншина уу. 

Сүүлд нэмэгдсэн