О.Баасанхүү гишүүн С.Зоригийг хэрэгт буруутгагдсан иргэний асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа



Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хохироосон хэмээн Орхон аймгийн иргэн Б.Содномдаржаад 25 жилийн хорих ял гурван шатны шүүхээс оноосон. Мөн Ц.Амгаланбаатар,  Т.Чимгээ нарыг бүлэглэн хөнөөсөн гэж үзсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт хүргүүлсэн байна.

Тэрээр Орхон аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа юм.   

Дашрамд дурдахад: Бүлэглэн хөнөөсөн гэж үзсэн этгээдийн шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд Дээд шүүхэд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь Т.Чимгээгийн өмгөөлөгч Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Сүүлд нэмэгдсэн