“Минт” бааранд хар тамхи борлуулсан залууг 10 жил хорихоор болов



“Минт” бааранд хар тамхи борлуулсан залууг 10 жил хорихоор болов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар хар тамхи борлуулсан, худалдан авсан хэрэгт холбогдсон Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ. Б.Гал-Эрдэнэ нь “Минт” бааранд болон өөр газруудад зургаан удаа “мөс” хэмээх бодис хууль бусаар олж авч, борлуулсан нь баримтаар тогтоогдсон аж.

Б.Батболд Б.Гал-Эрдэнээс 200 мянган төгрөгөөр уг бодисыг худалдан авсан гэнэ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард энэ хэргийг хэлэлцээд Б.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил нэг сар хорих, Б.Батболдод гурван сар 10 хоног баривчлах ял оноосон юм.

Давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээсэн бол Дээд шүүх ч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Сүүлд нэмэгдсэн