Түрээсийн 200 гаруй байр цагаан сарын өмнө иргэдэд очно



ТОСК-д орон сууц түрээслэх хүсэлтэй 2000 орчим иргэн өргөдлөө өгөөд байгаа бөгөөд эхний ээлжид иргэдэд “Буянт-Ухаа II” хорооллын 200 гаруй байрыг түрээслэхээр болжээ.

Ингэхдээ сугалаа явуулах бөгөөд иргэдийг цагаан сараас өмнө түрээсийн байранд нь оруулах аж.

Иргэдэд Буянт-Ухаа II хороололд борлогдоогүй үлдсэн гурван өрөө байрнуудыг түрээслэх бөгөөд нэг метр кв-ыг нь 5500 төгрөгөөр үнэлэн түрээслэх аж.

Цаашдаа ТОСК жил бүр 2000 айлын түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн