Ерөнхийлөгч Барак Обамагийн хаалтын илтгэлийн онцлох 10 эшлэл



"Бараг бүх хэмжүүрээр АНУ найман жилийн өмнөхөөс илүү хүчтэй, илүү сайхан газар болсон"

 

        Барак Обама өнөөдөр хаалтын илтгэлээ тавьснаар АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажлын он цагаа дуусгаж байна. Түүний "Air Force One"-оор хийсэн сүүлийн аялал нь Чикаго хотыг зорьсон юм. Тэнд тэрбээр найман жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын илтгэлээ тавьжээ. 

Обамагийн үнэнч дэмжигчид, африк гаралтай америкчууд илтгэлийн үнэгүй тасалбарыг авахын тулд Чикагогийн хүйтэн өвлийг үл анзааран жагсаж байлаа. Харин шагийн тасалбар нь 1,000 долларын үнэ хүрсэн гэнэ. 

Обама ерөнхийлөгчийн хувиар тавьсан сүүлийн илтгэлд тэргүүн хатагтай Мишель Обама, охин Малиа, дэд ерөнхийлөгч Жое Байдэн, түүний эхнэр Жилл нар оролцлоо. 

Обамагийн хаалтын илтгэлдээ хэлсэн онцлох 10 эшлэл:

1. "Би өдөр бүр та нараас суралцдаг. Та бүхэн намайг илүү сайн ерөнхийлөгч, илүү дээр хүн болгосон"

2. "Бараг бүх хэмжүүрээр АНУ найман жилийн өмнөхөөс илүү хүчтэй, илүү сайхан газар болсон"

3. "Хоёр алхам урагшлахын тулд нэг алхам урагшлах хэрэгтэй болдог. Гэхдээ америкчуудын урт хугацааны далайцтай хөгжил нь үргэлж урагш хийсэн алхмаар бий болсон байдаг"

4. "Хүн бүрт эдийн засгийн боломжийг олгохгүйгээр манай ардчилал урагшлахгүй"

5. "Манай залуу үе, хүрэх зам, олон талт, ил тод байдал, бидний хязгааргүй багтаамж, боломж нь ирээдүй бидний гарт байгааг илэрхийлж байна"

6. "Ардчиллыг ойлгоход нэг хэвийн байдал, зохицуулалт хэрэггүй. Манай улсыг үүсгэн байгуулагчид маргалдсан, хэрэлдсэн бас зөвшилцсөн. Тэд биднийг ч адил зүйл хийгээсэй гэж хүссэн"

7. "Зарим хүмүүс юу гэх нь хамаагүй өөр өнгийн арьстай хүмүүсийн харилцаа 10, 20 эсвэл 30 жилийн өмнөхөөс хамаагүй дээр болсныг би мэдэхээр хэмжээний урт насалсан" 

8. "Дүрвэгчдийн хүүхдүүд бидэнтэй адил харагддаггүй болохоор нь л тэдэнд хөрөнгө оруулалт хийхгүй байх нь бид өөрсдийн хүүхдүүдийн ирээдүйг баллаж байна гэсэн үг. Учир нь, тэдгээр бор хүүхдүүд АНУ-ын ажиллах хүчний маш их хувийг бүрдүүлэх болно"

9. "Баярлалаа" гэж хэлэх миний ээлж ирлээ. АНУ-ын ард түмний 44 дэх ерөнхийлөгч байснаараа туйлын их бахархаж байна"

10. Түүний илтгэлийн нэгэн онцгой мөч нь эхнэр Мишэль Обамадаа хандан сэтгэлийн үгээ хэлсэн мөч байлаа. Тэрбээр "Өнгөрсөн 25 жилийн турш чи миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж төдийгүй миний хамгийн сайн найз байсан. Чи надаас асуулгүйгээр өөрөө энэ үүргийг биелүүлсэн" гэсэн юм. 

Эх сурвалж: The Week

Сүүлд нэмэгдсэн