Цахилгаан халаагуур 800.000-4.5 саяын үнэтэй байна



“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн хоёр дахь өдрөө МҮХАҮТ-д үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж.

Олон төрлийн халаагуур, төхөөрөмжийг дэлгэн үзүүлж байсан ихэнх аж ахуй нэгж компаниуд халаагуурыг худалдан авснаар инженерүүд нь гэрт тань ирж суурилуулж өгөхөөс гадна 30 жилийн баталгаа өгч байна гэсэн юм. Тодруулбал, зарим халаагуур нь 600 цельс дулааныг хадгалах чадвартай гэнэ. Нэг ийм халаагуур нь 25 м.кв талбайг халаах боломжтой. Нэг халаагч нь 2.5 кватт тог ашиглах учир гэртээ 3-г суурилуулбал 7.5 кватт тог ашиглах цахилгааны утас, кабель цаанаас нь өгөх аж компани ч байсан юм.

Хамгийн гол нь  халаагуур нь вольт, хүчин чадлаасаа шалтгаалаад 800 мянгаас нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна. Иргэдийн амжиргаа муу байгаатай холбогдуулан Ерөнхий сайд өчигдөр энэхүү технологийн үзэсгэлэнг үзэх үеэрээ банктай холбоотой ажиллаж, зардлыг хөнгөлөх боломж, шийдлийг хайна гэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн