"Сүү" ХК цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч аппарат бэлэглэж, бусад компаниудыг уриаллаа



Челленжийг эхлүүлж, Oyu Tolgoi LLC / Оюу Толгой ХХК , Мах импэкс ХК , Unitel , Nomin Holding /Official/ , Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank гэсэн 5 компанийг дууджээ.

 

        Нэгэн чимэгтэй мэдээ чих дэлслээ. Учир юу гэвэл Монгол Улсын ууган үйлдвэр "Сүү" ХК агаарын бохирдол өндөртэй Баянхошууны цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч бэлэглэн, бяцхан үрсээ утаанаас хамгаалах аянд үндэсний компаниудаа нэгдэхийг уриаллаа.

Тодруулбал, "Сүү" ХК ард түмэн, хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, хувь хөгжлийг дэмжих чиглэлээр нийгмийн хариуцлагын олон ажлуудыг авч хэрэгжүүлдэг бөгөөд нийгмийн хурц тулгамдсан асуудал болоод буй утааны эсрэг уриалга бүхий аяныг өнөөдрөөс эхлүүллээ. 

“Хүүхэд бүр эрүүл, жаргалтай байг” уриатай энэхүү аяныхаа хүрээнд Монголын төдийгүй дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой бүс нутгийн нэг болоод байгаа СХД-ийн Баянхошуу орчмын 117, 78, 156-р цэцэрлэгүүдийн бага ангид Mi Mongolia компанийн агаар цэвэршүүлэгч аппаратыг хөнгөлөлттэй үнээр худалдан авч бэлэглэж байна. Тус бүс нутаг орчимд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын түвшин нэг куб.метр тутамд 1985 мкг хүрсэн нь ДЭМБ-ын тогтоосон агаар мандал дахь эрүүл ахуйн үзүүлэлтээс даруй 800 дахин их байгаа юм. 

 

Иймээс ирээдүй хойч болсон алдрай бяцхан үрсийнхээ төлөө үндэсний томоохон компаниудыг энэхүү аянд нэгдэн, агаарын бохирдлын эсрэг ямар нэг бодитой ажил авч хэрэгжүүлэх челленжийг ч бас эхлүүлж 5 компанийг дууджээ. 

Сүүлд нэмэгдсэн