Ерөнхий сайд цэвэр агаар хэдхэн хүнд өгөөд байгаан биш биз!



“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” сэдэвт технологийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 9, 10-ны өдөр үргэлжлэн явагдаж байгаа билээ.

Утаатай тэмцсэн аав, ээжүүдийн жагсаал нь эрх баригчидын анхаарлыг татсан үйл явдал болсон харагдаж байна. Өвлийн дунд сар эхэлчихсэн ч гэлээ үзэсгэлэн нээгдсэн нь утааны эсрэг эхлэл гэж хэлж болно.

Цаашид оршил, өрнөл, үргэлжлэл, төгсгөл ирэхийн илрэл гэж найдаж байгаа. Үзэсгэлэнгийн үеэр 51 ААН утаагүй түлш, амны хаалт, цахилгаан халаагуур, эко халаагуур, үртсэн шахмал түлш, автомашины ялгаруулж буй хорт хийн бодисыг багасгагч шингэн, өндөр технологи бүхий барилгын материалуудыг танилцуулж байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар ААН байгууллагуудтай танилцсан юм. Сайд оролцож байгаа учраас Чанга яригч ашиглана гэдэгт итгэлтэй байсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын байдал өөрчлөгдөж зөвхөн яриа өгөхөд нь шахцалдан, чихэлдэж сайдын амруу орчих шахам яриа авч байлаа. “Зөвхөн бид ажиллах биш иргэн бүр өөр өөрийгөө хамгаалж, заавар, зөвлөгөө дагах нь зүйн хэрэг болоод байна” гэж Ерөнхий сайд хэлж байлаа үнэхээр ч түүний зөв.

Үүний дараа сэтгүүлчдэд зарим тодруулах асуулт байсан ч хэн ч олдохгүй байсан нь гайхшрал төрүүлэв. Ерөнхий сайд байх үед дагалдаж яваа олон дарга, албан тушаалтан байсан гэтэл юу болов гэмээр бүгд сайдыг даган гарсан юм. Сайд ирсэн үед бүгд л сайдад анхаарлаа хандуулаад яриа өгөх сөхөөгүй байдаг. Одоохон, за гэхчилэн байдгийг мэдэх учир сайд явсаны дараа тодруулга авахыг хүлээх болдог.

20 орчим хэвлэл мэдээллийн сэтгүүлч нар байсан ч Сайд явахад ETV-н сэтгүүлч болон миний бие бид хоёр үлдсэн байсан юм. Хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын хувьд Ерөнхий сайд гэр хорооллын айл өрхөөр орно гэсэн маршруттай учир илүү сонирхолтой мэдээ бэлдэх боломжтой учир дагаж явах нь олон.

Үзэсгэлэн ердөө л хоёр өдөр үргэлжлэнэ гэдгийг мэдэж байгаа учир ирж амжаагүй иргэд өнөөдрийн үзэсгэлэнд оролцсон аж ахуй нэгж байгууллагуудын мэдээллийг цогц байдлаар авах боломжийн талаар, дахин зохион байгуулагдах уу, таатай нөхцөл байдал гээд 2-3 асуултын хариулт авах гэж сураглаж явлаа, дарга энд байсан, дагаад явчих гээд үзэсгэлэнгийн танхим, үүд хэсэг хайлт явагдлаа олдсонгүй, бас нэг хүн дагуулаал буцаад танхим дотор хайлаа эцэст утасны дугаар луу нь залгахыг санал болгоход дугаарыг мэдэх хүнд дагуулж очиход 991386... залгахад нөгөө сэтгүүлч маань цаанаа яриад утасаа авахаа больчихлоо худлаа бололтой гэлээ би ч өөрийн дугаараас залгалаа 2 залгасан ч хариу өгөхгүй байна гэснээс өөр хариу байдаггүй.

Ингээд явахаас өөрцгүй болсон би хэсэг ажин зогсож ААН-үүдээс тодруулахад:

  • Сайн байна уу Үзэсгэлэн оролцсон ААН нэгжүүдийн цогц мэдээлэл иргэд хаанаас, юунаас авах боломж байгаа бол?
  • Мэдэхгүй. Манайх вэб сайттай гэж зааж байлаа.
  • Танайх технологио танилцуулав уу? дарга, сайд нарт
  • Үгүй ээ танил талын хэдэн байгууллагуудыг цаанаасаа бэлдчихдэг гэсэн юм.

ААН-ын талаар зохион байгууллагчтай уулзаж мэдээлэлтэй болоод хэд хэдэн байгууллагатай уулзах нь оновчтой мэдээлэл бэлтгэнэ.

Харин иргэдийн хэлж буйгаар агаарын бохирдлын эсрэг хийгдэж байгаа ажил таатай санагдаж байна. Гэхдээ 8-р дугаар сард үзэсгэлэн зохион байгуулах хэрэгтэй. Нэгэнт өвөлд бэлдэж байр, байшинд тохижилт хийгдсэн үед өөрчилнө гэж байхгүй. Мөн нүүрсээ аваад хураачихсан байдаг учир хаялтай биш өртөг өндөртэй түлш учир түлж дуусгахаа л бодно. Илүү зардал гаргах айл байхгүй л болов уу гэж хэлсэн юм.

Мөн халаагуурын хувьд өндөр үнэтэй байгааг олон иргэд хэлж байсан юм. 1.500 мянга дээш үнэтэй байсан бол МКВ нь 1.200 мянга гэсэн үнэтэй байлаа. Мкв нь 1 саяын үнээр зарагдаж байгаа орон сууц олон байна тиймээс зөвхөн шавар хана босгуулахын тулд ийм өндөр үнэ зарцуулах иргэд байхгүй л болов уу иймээс энэ талыг бодож үзэх ёстой гэж иргэд хэллээ.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn


 

Сүүлд нэмэгдсэн