Ажил олгогчдод шимтгэлийн бодлого үгүйлэгдэж байна



 Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтантай

хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл сүүлийн үед нийгмийн даатгалд хамруулах нь буурч, иргэд сайн дураар даатгалд хамруулах ихсэж байгаа юм. Ажил олгогч нь сар бүр үйл ажилгаанаас чиглэлээс хамаарч 10-13%-ийг, мөн ажилтан 10-11%-ийг нийт 21-23%-ийг Нийгмийн даатгалын санд төлдөг жишиг тогтоод олон жилийг үдэж байна. Тухайн аж ахуйн нэгж байгууллага нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэл бий болоход буцаан олголт хэлбэрээр авах зорилгоор даатгалын санд байршуулсан шимтгэл. Энэ нь тухайн ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гарах магадлал өндөр аж ахуйн нэгж байгуулагууд бол өндөр шимтгэл төлдөг.

Уг нь хүн ажиллуулж л байгаа бол тухайн ААН  нийгмийн даатгалд хамруулах ёстой. Гэтэл сүүлийн үед нийгмийн даатгалд хамруулахгүй байх хэвийн үзэгдэл болсон гэхэд хэлсдэхгүй. Тухайлбал, компани 35 ажилтантай байлаа гэхэд 5 ажилтантай тохиролцооны гэрээ хийгээд үлдсэн ажилтаны нийгмийн даатгалыг төлдөггүй. Мөн шинээр ажилд орсон хүнийг туршилтын хугацаа гэх мэтчилэнгээр элдэв шалтгаан хэлж нийгмийн даатгалын шимтгэлээс зайлс хийх нь ихсэж байна. Уг нь тухайн компани ажил олгосноороо хувь хүнийг нийгмийн даатгалд шимтгэл хамруулах нь зүйн хэрэг ч гэсэн бодлого, тогтолцоо нь буруугаас ширээний ард суух ажилчдаас эрсдлийн шимтгэлийг хувь хүнээс гадна ажил олгогчоос авах нь ААН байгууллага зайлсхийх арга болоод байгаа гэж хэлж болно. 

Мөн үйлдвэрлэлийн осол гарах магадлал өндөртэй барилга, уул уурхай газарт өндөр шимтгэлээс шалтгаалан гадаад ажилтнуудыг ажлуулах нь их байна. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулах ширээний ард суугчид болон худалдагч нар ажиллуулах хувийн хэвшлийн байгууллагуудад осол гарах  төдий л байхгүй гэж хэлж болно. Гэтэл үүнд өнөө зөв бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байхгүйгээс иргэн, ажилтныг нийгмийн даатгалд хамруулахгүй байгаа юм.

Компани буюу аж ахуйн нэгж байгууллага ажилтан авч ажилуулснаараа, ажил олгосноороо 10%-ыг хувь хүнээс гадна нэмж төлдөгөөс болоод ажилтнуудтай тохиролцоо бий болоод байгаа юм. Тодруулбал, сарын 600.000 төгрөгийн цалинтай нэг ажилтан ажилд авснаар 10% буюу 60 мянган төгрөгийг Нийгмийн даатгалд өгч байгаа юм. Харин 10 хүн ажилд авснаараа 600 мянган төгрөгийг сар бүр төлж байгаа нь ажил олгогчийн үнэн зөв, шударга тайлан, мэдээ өгөхгүй нуун дарагдуулах, ажилтантай тохиролцох, цаашлаад гадны улс орноос ажилтан авч ажиллуулах шалтгаан болоод байгаа юм.

Энэ нь талаар БГД-ын Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч А. Сожидмаагаас тодрууллаа.

  • Ажил олгогч байгууллагуудыг ажилтнуудаа нийгмийн даатгалд хамруулах ажилд хэрхэн хамтран ажилладаг вэ?
  • Нийгмийн даатгалын байгууллагаас тухайн аж ахуйн нэгж байгууллагыг хамруулахын тулд татвартай хамтран ажилладаг. Тухайн байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар татварт хамрагддаг. Татвараас нийгмийн даатгалын байгууллагад дүүргийн татвараас хичнээн аж ахуйн нэгж байгууллага, хичнээн хоршоо, хичнээн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна гэдэг талаар судалгаа авдаг байгаа. Судалгааны дагуу татвар дээр төлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бол нийгмийн даатгалын байгууллагат хэрхэн, яаж хамрагдсан бэ гээд хамрагдаагүй байгаа ажил олгогчийг хамруулж эхэлдэг.

Одоогийн байдлаар манай дүүргийн хэмжээнд татварын хэлтэст 5000 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагаас нийгмийн даатгалд  4700 аж ахуйн нэгж байгууллага хамрагддаг гэсэн баримт байна. Үүнээс үзэхэд хэрэгжилт сайн явагдаж байгаагийн үзүүлэлт гэж хэлнэ.

  • Ажил олгогчид хүн ажилд авахдаа туршилтын хугацаа гэж ажиллуулдаг. Огт нийгмийн даатгалд хамруулдаггүй. Туршилтын хугацаа дууслаа, боломжгүй, тохирохгүй зэргээр ажлаас нь халж, дахин туршилтын ажилтан авах ийм жишиг өнөөдөр зөвхөн дэлгүүр гэлтгүй баар, ресторан, үйлчилгээний байгууллагуудад явагдаж байна. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
  • Хуулийн заалт дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө тухайн хүнд цалин буюу хөдөлмөрийн хөлсийг олгосон бол нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн хууль байдаг. Энэхүү хуулийн дагуу тухайн ажил олгогч байгууллага нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэг хүлээж байгаа. Тухайн байгууллага өнөөдөр нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөхгүй, тухайн хүнийг ажиллуулаад ажилгүй болгоод явж байгаа боловч нийгмийн даатгалтай харьцаад тайлан, тооцоо өгдөг байх юм бол 2 жилд 1 удаа шалгалт хийгддэг. Шалгахад бол тухайн байгууллага ямар нэг байдлаар даатгалуулагчийн нийгмийн даатгалыг төлөөгүй байвал тухайн хүний авч байсан цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлдэг.
  • Хяналт, шалгалтыг хэрхэн явуулдаг вэ? Зөвхөн иргэний хүсэлтээр үү?
  • Нийгмийн даатгалын газрын даргын шаардлага удирдамжаар графикийн дагуу шалгалт явуулдаг. Бусад тохиолдолд хүсэлт, өргөдөл гомдлын дагуу хяналт, шалгалт явуулж байна. График орж ирээгүй тохиолдолд шууд шалгадаг хууль үндэслэл байхгүй байна. Иргэн өөрөө хохирч байна гэж үзвэл өргөдөлөө өгч болно. Өргөдөл өгч хөдөлмөрийн хөлс авч л байгаа бол нийгмийн даатгалд хамрагдах ёстой.
  • Тохиролцоо бий болчихоод байна?
  • Тохиролцоо хийнэ гэдэг бол хувь хүний буруу гэж би хэлнэ. Хувь хүн хөдөлмөрлөөд хөдөлмөрийн хөлсний орлогоо авсан хэдий ч дараа нь ямар нэгэн эрсдэл тохиолдохгүй юм шиг би нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй ээ гээд байгууллагатай тохиролцоно гэдэг бол хувь хүн өөрийгөө алж байгаа юм. Байгууллага бол төлөх ёстой 10-13%-ийг төлөхгүй байна гээд өнгөрч байгаа гэвч ажилтанд хөдөлмөрийн хөлс олгосон бол ямар нэгэн байдлаар үндсэн баримт дээр байж байдаг учраас акт тавигддаг байж таарна. Гэхдээ ажилтаны тохиролцоог үндсэн баримт байхгүй учраас бид  мэдэх боломжгүй байна.
  • Ажилтнуудтай тохиролцоо бий болоод байгаа юм үүнд ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна уу?
  • Үүний гол хохирогч нь иргэн буюу ажилтан. Ажил хийгээд байгаа хэдий ч нийгмийн асуудал хаягдчихаж байгаа юм. Ингээд төрөх, гэнэт ажлаас халагдах, тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлдөггүй байсан нь гэнэтийн эрсдлийг орхигдуулсантай холбоотой юм.

Үүнээс гадна шимтгэл төлөхгүй байсаар аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалд өр төлбөрт орж үүнийгээ төлөхгүй явсаар дараа дараагийн ажилтнуудыг ажилд авахдаа нийгмийн даатгалд хамруулах асуудал бүр мөсөн хаягдаж байна гэж болно.

Энэхүү асуудалд анхаарч, зохицуулалт, бодлого гаргах, хэрэгжүүлэх цаг хэдийнээ болжээ. Мөн ажилгүйдлын түвшин эрс нэмэгдэх сөрөг талтай юм.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn

Сүүлд нэмэгдсэн